fbpx

BMW X7 DARK SHADOW EDITION

BMW X7 DARK SHADOW EDITION нь хурд хүч болон тансаг зэрэглэлийг хамтад нь нэгтгэж чадсан онцгой хувилбар юм. Энэхүү тусгай загвар xDrive40i, xDrive40d болон M50i гэсэн үндсэн 3-н төрлөөр нийт 500 ширхэг үйлдвэрлэгдсэн. Frozen Arctic Grey metallic гэх өнгө нь урьд өмнө нь BMW цувралуудад давтагдаж байгаагүйгээрээ онцгойрох нэгэн шалтгаан нь болсон. Үүнээс гадна нэмэлт динамик шулуун нь хурд эрмэг бүхий сүүдэр үүсгэн хэсэг бүрийг тодотгодог. 22 инчийн М “Jet Black” обуд. Бусад Х7 загварууд никел оруулгатай байдаг гэвч DARK SHADOW хувилбарт хар өнгөөр оруулсан нь донж гэдэг үгийн утгийг тайлбарлана. Интерьер нь цэнхэр болон “Мерино” хар өнгийг давамгайлуулсан ба “Night Blue Alcantra” хүрээтэй. Мэдээж энэ бүгд BMW INDIVIDUAL’s хийж буй тансаг зэрэглэлийг арьс ба массаж хийх нэмэлттэй урд болон бүрэн энтертаймэнт арын суудлуудаас бүрдэнэ. Зарим хэдхэн үзүүлэлтээс дурьдвал : Twin-turbo 4.4L V8 бензин хөдөлгүүр, 523 морины хүч, 8 шатлал бүхий хурдны хайрцагтай. 4-н дугуйн жолоодлогын системийг тохируулаг 100% арын дугуйн жолоодлоготой болгох боломжтой. 0-100 км/ц хурдыг 4,5 секунд ба дээд хурд 250 км/ц хүртэл хурдалдаг.