fbpx

BMW X7 M50i ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛ ДАХЬ АДРЕНАЛИН БАТАЛГАА

BMW түүхэн дахь хамгийн том, хамгийн хүчирхэг бүтээл. Архирч буй V8-г өөр юу ч дийлэхгүй Зам дээр том бас хүчтэй хүржигнэх моторын дууг сонсонгоо жолоодох шиг сайхан зүйл гэж үгүй. Хэр удаан жолоо барьж байгаа нь хамаагүй хөдөлгүүрийн дуугаа сонсоход л сэтгэл сэргээд явчихна. Энэ бүхнийг сонсох боломж олгож буй хүчирхэг хос янданд баярлалаа. Жолоодлогын хүрдны туслах систем нь үнэхээр гайхамшигтай. X7 нь Х5-с 22см урт хэдий ч ямар эргэлтийг ядах юмгүй давна. Тоормозны систем нь танд хамгийн сүүлийн үеийн технологи ба ямар ч хурдтай явсан зөөлөн зогсолт хийж чадна. Үүнээс гадна түүний гэрлүүд ба манангийн болон их гэрлийн LED хослол нь од болон сарны гэрэлд ч түүртэх зүйлгүй жолоодлого хийх боломжийг танд олгоно. Үүнээс гадна хэрэв хэрэглэгч та the Drivers Assistance Pro Package-г нэмэн авч болох ба түгжрэлтэй үед бүгдийг X7 M50i –д даатгаж болно. Dynamic Handling Package, Cold Weather Package, Executive Package зэрэг бусад нэмэлт багцуудыг өөрийн хүлэгтээ байршуулах боломжтой ба өөр хаана ч санал болгохгүй нэмэлтүүд юм.

Доторх үзэсгэлэн

Интерьер өнгө хослолыг та өөр ямар ч брэндээс олохгүй мэт. Нэгээс нөгөөрүү шилжих өнгөний хослолууд ба модон хүрээ дахин давтагдахгүй. Жолоочийн хүрээлэн буй орчин бол хамгийн ач холбогдол бүхий хэсэг. Танд гэртээ байгаа мэдрэмжийг өгч суух тэр мөчид Х7 –той нэгэн бүхэл болж буй мэдрэмжийг өгөх нь гол зорилго ажээ. Гурван хүрээлэл бүхий жолооны хүрдний арьсан бариул болон М лого бүхий салоны бүрэн чимэглэл, болор хурдны хайрцаг, удирдлагын товч гээд бүхий л талд тансаг байдлыг шигтгэсэн загвар.

Хөдөлгүүрийн үзүүлэлт
Загвар : BMW X7 M50i
Хөдөлгүүр : 4.4L Бензин, V8, Хос-турбо
Хүч : 523bhp
Хурдны хайрцаг : 8-н шилжилтэй, Хосолсон автомат 4-н дугуйн жолоодлого
0-100км/ц : 4,7 секунд
Дээд хурд : 249 км/ц