fbpx

BMW xDRIVE

BMW–г итгэх бас нэгэн үндсэн хүчин зүйлсийн нэг юм. BMW xDRIVE буюу THE INTELLIGENT FOUR-WHEEL DRIVE нь бүх дугуйн жолоодлогын системийн тухай яригддаг. BMW–с гаргадаг бүх цуврал xDRIVE –р тоноглогдох боломжтой.

BMW Xdrive нь үндсэн хоёр давуу талтай. Үүний нэг нь харьцангуй хувьсах төгс жолоодлого. Нөгөө нэг нь аюулгүй жолоодлого гэж хэлж болох ажээ. BMW бүх дугуйн жолоодлогын систем нь бүхий л үед идэвхтэй горимд ажиллаж байдаг.

Хэрвээ жолоодох явцад ямар нэгэн саад учирсан тохиолдолд xDRIVE систем идэвхэждэг. Жишээлбэл : шороон болон хад чулуутай, цастай болон гулгаатай замд таны жолоодлогын үр дүнтэй байдлыг дэмжинэ гэсэн үг юм.

Гадаргуу бүрэн цасанд хучигдаагүй гулгаа ихтэй замд таны автомашины дөрвөн дугуйн аль нэг нь удаан эсвэл хурдан эргэж байж болох юм. Энэ үед xDRIVE систем ажиллаж дөрвөн дугуйд жигд хүчийг хуваарилж хамгийн боломжит үр дүнг бий болгодог.

xDRIVE control–д дугуйн эргэлт, үрүүлийн тохиргоо, хааз зэрэг бүхий л шаардлагатай мэдээллүүд хуримтлагдах ба энэ бүхэн зөвхөн милли-секундэд тооцоогдож хувиргагдана.

Хэрвээ та тойрог зам луу орж эргэлт хийх үед эргэлтийн дотор буй дугуйн эргэлтийн хүчийг багасгаж үр дүнтэй богино хугацаанд үйлдлийг гүйцэтгүүлдэг. Ямар ч нөхцөлд тогтвортой аюулгүй жолоодлогыг хэрэгжүүлж, хэрэгцээт эргэлтийг танд өгөх нь xDRIVE –н үндсэн үүрэг юм.