fbpx

BMW X

Орон зай, загвар, амьдралын хэв маяг, хурд хүч, чадал энэ бүгд BMW X загваруудад агуулагддаг. Хотын нарийн замаас, уул нуруудын бартаат зам хүртэл бүрэн тоноглогдсон BMW X загварууд үргэлж бэлэн байдаг. Энэ удаад бид хүн бүрт өөрт тохирсон X моделио олох боломжийг олгож X1-X7 хүртэл бүх X-үүдийн онцлогийг тайлбарлахаар шийдлээ.

THE X1

E84 X1 нь анхны үеийн загвар бөгөөд анх 2008 онд Парисын автомашины үзэсгэлэн дээр BMW Concept X1 болгон танилцуулж байжээ. 2006 оноос бензин шатахууны үнэ нэмэгдэж эхэлсэн тул BMW зүгээс SUV  цувралдаа илүү жижиг, илүү үр ашигтай загвар гаргах шаардлагатай байгааг олж тогтоосноор X1-ийн хөгжил эхэлсэн юм. Concept X1-г танилцуулсанаас хойш тус загварыг яаралтай үйлдвэрлэх шаардлагатай болсон тул өмнөх цуврал загваруудтай харьцуулахад бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн өмнөх хугацааг 40 хувиар богиносгосон. 2015 оноос F84 X1 2-р үеийн загвар болон шинэчлэгдсэн бөгөөд Энэ нь урд дугуйгаар хөтөлдөг UKL2 платформ дээр суурилагдсан бөгөөд 3 цилиндр, 4 цилиндртэй бензин, дизель хөдөлгүүрийн сонголтоос бүрддэг. Урд дугуй хөтөлдөг sDrive болон бүх дугуй хөтөлдөг xDrive сонголтыг хийх боломжтой.


THE X2

BMW F39 X2 загвар нь BMW-ийн үйлдвэрлэсэн тансаг зэрэглэлийн кроссовер SUV загвар юм. Анх 2016 оны Парисын автомашины үзэсгэлэн дээр  BMW Concept X2 болгон танилцуулж байсан бөгөөд 2017 оны 10-р сард үйлдвэрлэлийн хувилбараа танилцуулсан байна.  2018 оны 3-р сараас эхлэн зах зээлд нийлүүлэгдэж эхэлсэн бөгөөд X загварын хамгийн сүүлийн загваруудын нэг юм.


THE X3

2003 оноос үйлдвэрлэгдэж эхэлсэн BMW-н SAV (Sport Activity Vehicle) шугамыг эхлүүлсэн загвар гэж хэлж болно. Аль хэдийн 3 удаагын шинэчлэл хийгдээд байгаа тус загвар нь 2017 онд дизайн болон технологийн хувьд том шинэчлэл авчирсан. Платформ, дизайн, хөдөлгүүр, дотоод засал чимэглэл гээд бүх зүйл нь шинэчлэгдсэн бөгөөд өмнөх загваруудтай ижил цорын ганц хэсэг бол ZF-ийн 8 шатлалт автомат хурдны хайрцаг юм.


THE X4

Х4 загварын хувьд 2014 онд Нью Иоркийн Олон улсын авто үзэсгэлэн дээр танилцуулан зах зээлд нийлүүлэгдэж эхэлсэн. X3-н явах эд анги дээр суурилдаг бөгөөд мэргэжилтэнүүд тус загварыг X3-н Coupe хувилбар гэж нэрлэдэг. SAC буюу Sports Activity Coupe төрлийн загвар бөгөөд уламжлалт 4 хаалгатай, илүү загварлаг дээвэртэй хурд хүчийг мэдрэх дуртай залуучуудад зориулагдан бүтээгдсэн.


THE X5

X5 нь 1998 онд E53 загвар болж анхныхаа нээлтийг хийсэн. Энэ бол BMW-ийн анхны жийп байсан бөгөөд бүх дугуйгаар хөтөлдөг онцлогтой байсан. Механик болон автомат хурдны хайрцагтай 2006 онд хоёр дахь үеийн E70, 2013 онд гурав дахь үеийн F15, 2018 онд дөрөв дэхь үеийн G05 загвараа тус тус танилцуулсан байна. Тус загварын хувьд SAV ангилалын шилдэг загваруудын нэг бөгөөд бүх төрлийн зам дээр явах чадвартай X цувралын анхны бөгөөд хамгийн гайхалтай загвар. Та тус загварыг манай Bavaria Motors үзэсгэлэнгийн танхим дээр ирж сонирхох боломжтой бөгөөд туршилтын жолоодлого хийн анхны X загварыг өөрийн биеээр мэдрэх боломжтой.


THE X6

X6 нь SAC буюу Sport Activity Coupe ангилалын анхдагч загвар юм. Анхны X6 E71 загвар 2008 оны 4-р сард Франкфуртын авто үзэсгэлэн дээр танилцуулагдаж байсан бөгөөд 2015 онд хоёр дахь үеийн X6 F16, 2019 онд гурав дахь үеийн X6 G06 тус тус танилцуулагдсан. X6 загвар нь X цувралын хамгийн үзэсгэлэнтэй загвар гэж мэргэжилтэнүүд үздэг бөгөөд хурд хүч, загвар, тав тух гэх зэрэг бүхий л мэдрэмжийг нэгэн зэрэг авах боломжтой. Та тус загварыг манай Bavaria Motors үзэсгэлэнгийн танхим дээр ирж сонирхох боломжтой бөгөөд туршилтын жолоодлого хийн анхны X загварыг өөрийн биеэр мэдрэх боломжтой.


THE X7

X цувралын хамгийн сүүлийн бөгөөд хамгийн хүчирхэг загвар бол THE X7. Анх 2017 онд Франкфуртын авто үзэсгэлэн дээр Concept X7 танилцуулагдаж байсан бөгөөд 2018 оноос үйлдвэрлэгдэж эхэлсэн. 3 эгнээ суудалтай бөгөөд хамгийн том багтаамж, хамгийн том хөдөлгүүр гээд хамгийн хамгийн гэх бүхий л тодотголыг өөртөө шингээсэн. Тав тух, эрх чөлөө, хурд хүч, ихэмсэг байдал энэ бүгдийг та нэгэн зэрэг мэдрэхийг хүсвэл X7 танд яг тохирно. Та тус загварыг манай Bavaria Motors үзэсгэлэнгийн танхим дээр ирж сонирхох боломжтой бөгөөд туршилтын жолоодлого хийн анхны X загварыг өөрийн биеэр мэдрэх боломжтой.