fbpx

Хамгийн том X

BMW брэндийн  хамгийн алдартай Х цувралын тухай цуврал мэдээллүүдийг бид бэлтгэн хүргэж байгаа билээ. Энэ удаад хамгийн хамгийн гэх бүхий л тодорхойлолтуудыг өөртөө багтаасан THE X7 загварын тухай сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

Хамгийн том хөдөлгүүр

Х цувралын хамгийн отгон бөгөөд хамгийн хүчтэй загвар. Энгийн буюу xDrive 40i загварын хувьд 340 морины хүчтэй 3.0 литрийн L6 турбо хөдөлгүүртэй эхэлдэг бөгөөд хамгийн томдоо 4.4 литрийн V8 хосолсон турбо хөдөлгүүр хүртэл сонголттой байх бөгөөд 0-100 км/цаг хурдыг 4.7 секундэд авах боломжтой.


Хамгийн том багтаамж

X цувралын хамгийн том багтаамж бүхий зорчих хэсэгтэй бөгөөд ардаа нэмэлт суудалтай. Нийт 6 зорчигч нэг дор зорчих боломжтой хамгийн сэлүүхэн, хамгийн тухтай гэх тодотголыг бүрэн эзэмшдэг.


Хамгийн том “Kidney Grill”

2018 оноос BMW загварын хувьд томоохон өөрчлөлтийг хийн брэндийн хувьд шинэчлэл хийсэн. Энэ дунд дэлхий нийтийн анхаарлыг хамгийн их  татсан өөрчлөлт нь Kidney Grill байсан бөгөөд X7 загвараас та хамгийн том Kidney Grill-г олж харах болно.