fbpx

BMW ТАЙЛБАРЛАВ: Isetta Lounge & Car

Isetta Lounge

BMW үзэсгэлэнгийн танхимын 2 давхарт 1955 оны Isetta автомашины нэрээр нэрлэгдсэн Isetta Bar байрладаг. Энд харилцагчид ажил хэргийн уулзалт хийх боломжтой ба үйлчлүүлэгчдийн тав тухтай байх нөхцөлийг бүрдүүлснээрээ онцлогтой. Хэрэв Isetta Lounge-ын сэтгэл татам байдлыг мэдрэхийг хүсвэл та бүхэн үдээс хойш нар жаргах үеэр ханан дээрх зургууд руу нарны туяа тусаж буйг харахад л хангалттай юм.

Монгол дахь Бавариа Моторс ХХК болон дэлхийн бүх BMW Үзэсгэлэнгийн танхимуудад Isetta Bar хэсэг байдаг. BMW автомашинуудыг харангаа ажил хэргийн уулзалт хийхээс гадна орчны гайхалтай гоо үзэсгэлэн мэдрэх боломжтой.

Isetta Car

Isetta автомашин нь BMW-ын хувьд хамгийн чухал автомашин гэж хэлж болно. Учир нь дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа Герман улсын эдийн засаг маш ноцтойгоор унасан бөгөөд BMW-ын тухайн үед борлуулж байсан тансаг хэрэглээний 503, 507 зэрэг автомашиныг хүмүүс тэр болгон худалдан авах чадваргүй болсонтой холбоотой. Түүнчлэн BMW-ын мотоциклын борлуулалт уналттай болсон ба эдгээр хүчин зүйлсээс шалтгаалан BMW дампуурал руу ойртсон байв. Тиймээс тэдэнд зардал багатайгаар үйлдвэрлэж болох автомашин яаралтай хэрэг болсон бөгөөд 1954 оны “Турин Автомашины Үзэсгэлэн” дээр Исо Риволта гэх хөргөгч болон жижиг хэмжээний автомашин үйлдвэрлэдэг компанийн Исо Исэтта (Iso Isetta) автомашиныг олж харсан гэдэг. BMW тус автомашин болон тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн эрхийг авч бага зэрэг өөрчлөлт оруулан өөрсдийн хувилбарыг үйлдвэрлэж эхэлснээр ахин сэргэлтийг олж авсан.

BMW Isetta нь хоёр хүний суудалтай мини-автомашин ба тухайн үед Герман улсдаа “буйдан” хэмээх хоч авч байжээ. Одоо цагт дэлхий даяар хүмүүс энэ автомашиныг “бөмбөлөг” хэмээн хочилсон хэвээр байдаг нь хэрэглэгчдийн сэтгэлд Isetta автомашины тухай дурсамж тод үлдсэнтэй холбоотой биз ээ. Үзүүлэлтийн хувьд 12 морины хүчтэй, 250сс хэмжээний 4 цилиндр хөдөлгүүртэй ба 1956 онд 13 морины хүчтэй, 300сс хэмжээний хөдөлгүүртэй болгон шинэчилсэн байдаг. Дээд хурд нь 85км/цаг юм.

Мөн BMW Isetta нь түүхэндээ анх удаа ердөө 100км/3литр бензин зарцуулсан, олон тоогоор үйлдвэрлэгдсэн автомашин болсон бөгөөд 1955-1962 он хүртэл дэлхийн дээрх хамгийн сайн борлуулалттай автомашин болж чадсан. Isetta нь хэчнээн хурд багатай, маш энгийн ч гэлээ 1950-аад оны нөхцөл байдалд тун тохирсон, хот дотор жолоодоход маш тохиромжтой автомашин байснаараа дээд амжилтыг тогтоож байв.

Энэхүү өхөөрдөм автомашины ачаар BMW компанийн үйл ажиллагаа сэргэж, бидний мэдэх тансаг автомашины борлуулалтаараа тэргүүлэгч өнөөгийн BMW бий болсон билээ.