THE BMW X7

xDrive40i

THE BMW X7

The BMW X7 (G07) – бол  2018 онд BMW компанийн онлайнаар танилцуулагдсан тансаг зэрэглэлийн жийп машин юм. G07 гэх нэршил нь Х7 загварыг хамгийн анхны үе гэдгийг илтгэх нэгэн кодчилол.

Одоогийн Х7 нь 2017 онд Герман улсад болсон Франкфурт мотор шоуны Х7 iPerformance консептоос үүдэлтэй. Х7 нь өөрийгөө агаараар өндөрлөх системтэй ба урд амартизатор нь double-wishbone харин хойд амартизатор нь multi-link технологиор тус тус тоноглогдсон. Дээшээ доошоо 40мм  өндөрсөж намсдаг бол 138км/ц -ын хурд хүрэх үедээ автоматаар 20мм доошилдог. Бензин болон Дизель гэсэн хоёр хөдөлгүүр хоёулаа хөдөлгүүртээ Euro 6d-TEMP emission стандартын дагуух агаар шүүгчтэйгээрээ онцлог юм.

INSPIRED BY
YOUR DESIRES.

Илүү тансаг зэрэглэлийг жолоод

BMW X7 нь дизайн, жолоодлогын шилжилт, технологи гэх гол үзүүлэлтүүдээр хамгийн дээд шалгуурт стандартад нийцдэг. Дээд  зэрэглэлд багтдаг тоног төхөөрөмж, дэгжин харагдац нь сүнслэг байдлыг нь тодорхойлж болох төгс илэрхийллүүдийг бүрэн илэрхийлдэг. Салоны интерьер, дотоод орон зай, инновацлаг шийдэл нь урьд өмнө нь байгаагүй хоршил. Нэгдүгээр зэрэглэлийн дижитал үйлчилгээ болон жолоодлын нэмэлт туслах нь тансаг зэрэглэл гэдэг үгийг илүү тодотгодог.

BMW Individual

BMW Individual тоноглол нь BMW X7 загварыг тансаг зэрэглэлийн дахин давтагдашгүй онцгой бүтээл болгодог. Өөртөө итгэлтэй байдал болон нүд булаам гайхамшигтай өнгө төрхийг Ametrin метал өнгө илэрхийлдэг. Салоны хувьд дээд зэрэглэлийн арьс болон давтагдашгүй хийцтэй гоёл нь танд юутай ч харицуулашгүй орчинг бүрдүүлж өгнө.