Огцом хурд, үл ханах хүч, нүргэлсэн дугаралт – Энэ бол V8 цилиндртэй, 4.4L багтаамжтай, 4 турбо бүхий ///M Performance хөдөлгүүрээр тоноглогдсон X7 загвараас авах таны мэдрэмж. Энгийн X7 загвартай харьцуулахад хурдны хайрцаг, хойд тэнхлэгийн дифференциал, тормозны систем, яндангийн дуугаралт, аэродинамик шийдэлтэй нэмэлт тоноглолууд болон гоёлууд нь M50i хувилбарыг илүү хүчирхэг харизматай болгосноор уг загварыг барьж үзсэний дараа спорт жолоодлогын өндөр гүйцэтгэлтэй автомашинд дуртай хэн бүхний нүүрэнд инээмсэглэл тодруулах болно.

морины хүч
0-100 км/цаг
BMW X7 M50i нь 530 морины хүч, онцгой динамик, жолоодлогоороо бусад загвараасаа ялгарахуйц шаардлагатай бүх зүйлээр тоноглогдсон. 21 болон 22 инчийн дугуйнаас хүссэн хэмжээгээ сонгоод захиалах боломжтой ба тус загвар нь M sport тоормосны системтэй. Тэгэхлээр тус загварыг хүчтэй, тансаг, спорт гэсэн үгсээр илэрхийлж болно.

M спорт дифференциал нь эгнээ солих, муруй замаас гарахад хааз гишгэх үед, муруй зам дээр өндөр хурдтай явах үед болон бартаат замаар явах үед замтай барьцалдах чадвар болон тогтвортой байдлыг сайжруулдаг. Хойд дугуйнуудын эргэлтийн зөрүүг бага байлгах зориулалттай автомат төхөөрөмжийн тусламжтайгаар замтай барьцалдах чадвар нь сайн байхаар тохируулагдсан байдаг.

8 шатлалт Steptronic Спорт хурдны хайрцаг нь араа шилжилтийг гайхалтай гүйцэтгэдэг. Автомат горим дээр ч бай эсвэл рульны арын араа шилжүүлэгч болон үндсэн рычагаар механик горим дээр ч мөн адил ая тухтай жолоодоход болон огцом жолоодлогод сайн тохирно. SPORT горим дээр рычагийг зүүн тийш буюу S/M дээр тохируулсан байхад араа шилжилт нь хамгийн өндөр хүчин чадал гаргах гүйцэтгэлтэй байдаг.

М логотой, цэнхэр өнгийн М Спорт тормозны аппарат нь урд базагчиндаа 4, хойд базагчиндаа 1 поршеньтой бөгөөд том диаметртэй пиланзын хамтаар гайхалтай тормозлох болно.

Агаарын эсэргүүцэл бууруулах М багц нь автомашины спортлог чанарыг сайжруулахын зэрэгцээ салхи зүсэх агаар урсгалыг тааруулдаг. Энэ багцад илүү их агаар нэвтрүүлэх урд хормой, хажуу хормой болон бараан металлик өнгийн агаар гадагшлуулагчтай хойд хормой багтана.

Угталтын хивсэн гэрэл функц нь автомашины хаалгануудын доор гоёлын гэрэл тусгадаг бөгөөд автомашиндаа суух үед угтаж авах дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг. Үүний ачаар гадаа харанхуй үед автомашинаасаа буух нь илүү аюулгүй бөгөөд тухтай байдлыг үүсгэх юм.
Интерьерийн хувьд жолоочид үзэгдэх орчин сайтай байхад төвлөрөн хийгдсэн. Панорама дээвэр, дөрвөн бүсийн агааржуулагч, болор гар хийцийн удирдлага, арьсан суудал зэрэг маш тансаг зэрэглэлийн материалын сонголттой. Арын суудлын шинэ энтэртаймэнт систем буюу 10.2 инчийн мэдрэгчтэй дэлгэцүүд, Bowers & Wilkins-н 3 хэмжээст дуугаралтын системтэй бөгөөд 20 ширхэг чанга яригчаар тоноглогдсон. Мөн өнгөө хувиргах боломжтой салоны зурвасан гэрэл гээд олон интерьерийн шилдэг шийдлүүдийг шингээсэн. BMW X7 загварын хамгийн үзэсгэлэнтэй зүйлсийн нэг нь стандарт Панорамик шилэн дээвэр юм. Мянган мянган оддыг санагдуулам тус шийдэл нь BMW X7 загварыг илүү тухтай болгож өгдөг.

М савхин жолооны хүрд нь олон үйлдэлт товчлуурууд, М лого болон жолоочийн аюулгүйн дэр зэрэг функцыг агуулсан 3 салаа загвартай. Хар утсан оёдол бүхий хар ‘Walknappa’ савхиар бүрсэн жолооны хүрдний хүрээ болон эрхий хуруу амраагч нь танд онцгой спортлог мэдрэмжийг өгнө.

Жолооч болон урд зорчигчид зориулсан онцгой загвартай олон үйлдэлт М суудал нь X7 M50i-н спортлог характерыг илүү тодотгоно. Энгийн суудлаас илүү доор суулт, хажуугийн нэмэлт түшлэг зэрэг нь таныг тэвэрч авах мэт харагдах бөгөөд эргэлтэн дээр таныг найдвартай түших болно. Олон төрлийн суудлын тохируулгатай тул тав тухыг ч дээд зэргээр хангана.

Sky Lounge гэрэлтүүлэгтэй панорама шилэн дээвэр нь харанхуй үед 15,000 гэрлийн элементүүдийн тусламжтайгаар гайхалтай уур амьсгал, мэдрэмжийг төрүүлэхийн зэрэгцээ өдрийн цагт байгалийн гэрлийг их хэмжээгээр нэвтрүүлснээр салоны доторх зайг улам цэлгэр уужим санагдуулах болно. Уг гэрлүүд нь салоны зурвасан гэрлийн хамт 6 өөр төрлийн өнгөнөөс сонгох боломжийг бүрдүүлнэ.

Гоёлын оёдолтой, хар оруулгатай, Tartufo өнгийн BMW Individual ‘Merino’ савхи.

Bowers & Wilkins дугаралтын систем нь дээд зэрэглэлийн 3D дугаралт бүхий студийн хэмжээний дугаралтын чанарыг салоны бүх зорчигчдод хүргэнэ. Нарийн судалгаатай байршуулсан 1,500 ватт бүхий 20 чанга яригч нь таныг ховсдох мэт мэдрэмж төрүүлэх болно.

Арын зорчигчдод зориулсан энтертайнмент функц нь өндөр нягтаршил бүхий 10.2” хэмжээтэй, хуруу мэдрэх өнгөт дэлгэцүүдээс бүрдэх бөгөөд өнцгийг нь дээш доош тохируулах боломжтойгоос гадна Blu-Ray диск унших боломжтой. Үүн дээр нэмээд USB оролт болон холболттой.

5 бүсийн автомат агааржуулалтын системийн тусламжтайгаар жолооч болон урд зорчигч, 2 дугаар эгнээний зорчигчид болон 3 дугаар эгнээний зорчигчид бүгд агааржуулалтын нөхцлөө өөрийн тааламжтайгаар тус бүр сонгон явах боломжтой.
Монгол улсад зориулсан хөдөлгүүрийн тохиргоо
M спорт яндангийн систем
Хийгүй явах боломжит дугуй
М Спорт тормозны аппарат
М cпорт дифференциал
Дугуйны хийн даралт мэдээлэгч
2 тэнхлэгийн ухаалаг, хийн амортизатор
Нөөц дугуй
Түлхүүргүй нэвтрэх систем
Хаалганы автомат хаалт
Олон үйлдэлт дэлгэцтэй түлхүүр
Гаднах чимээ бууруулагчтай, хаалганы давхар шилэн цонхнууд
Гялгар хар өнгөтэй BMW Individual Shadow Line ачааны мөр
M carbon mirror caps
Sky Lounge гэрэлтүүлэгтэй панорама шилэн дээвэр
Арын хаалганы цонхны торон хаалт
Бууралттай хойд хэсгийн цонхнууд
Хамба хилэн шалавч
Ослын гурвалжин, эмийн сан
Үнсний сав, тамхины асаагуур
Урд суудлын хөргүүр
Comfort seats front, electrically adjustable
‘CraftedClarity’ cалоны хэсгүүдийн болор гоёл
М суудлын бүс
Урд, хойд болон 3 дугаар эгнээний суудлын халаагуур
Жолооны хүрд болон урд зорчигчдын гар тавих хэсгүүдийн халаагуур
Салоны урд самбарын BMW Individual савхи
Салоны үнэртүүлэгч
5 бүсийн автомат агааржуулалт
Урд суудлын массаж
Автомат тохируулгатай, эвхэгддэг, халдаг, гялбалтын эсрэг үйлчилгээтэй гадна тольнууд
3 дугаар эгнээний суудал
Салоны гоёлын зурвасан гэрэл
Манангийн LED гэрэл
Холын гэрлийн туслах систем
Ослын хамгаалалтын нэмэлт ухаалаг систем
BMW лазер их гэрэл
360 градусын камер бүхий зогсоолд байрлуулахад туслах систем
Салхины шилэн дээр мэдээлэл гаргах функц
Apple CarPlay, Android Auto
Bowers & Wilkins Diamond дугаралтын систем
Арын зорчигчдод зориулсан дэлгэц
Олон үйлдэл бүхий голын болон хянах самбарын дэлгэцүүд
Голын дэлгэцэнд зайнаас комманд өгөх горим
Хүн болон амьтан таних, дулаан мэдрэгчтэй, ослоос хамгаалах шөнийн камер
М савхин жолооны хүрд
Агаарын эсэргүүцэл бууруулах М багц
Гялгар хар өнгөтэй BMW Individual Shadow Line гадна деталиуд
Нүүрсэн өнгөтэй BMW Individual Alcantara тааз
Машин хөдөлж эхлэхэд хаалгануудыг автоматаар түгжих систем

BMW Live Cockpit Professional нь өндөр нягтаршилтай, хуруу мэдрэх 12.3 инчийн үндсэн дэлгэц болон 12.3 инчийн хэмжээтэй бүрэн дижитал хянах самбарын 2 дэлгэцээс бүрддэг.

BMW зайнаас удирдах функцын тусламжтайгаар зарим нэгэн үйлдэлийг агаар дээр гарын хөдөлгөөнөөр удирдах боломжтой юм. Гараа хажуу тийш гүйлгэх болон заах үйлдэл хийснээр ирж буй дуудлагыг авах болон таслах боломжтой бол долоовор хуруугаар тойрог хөдөлгөөн хийснээр хөгжмийн чанга сулыг тааруулна.

Энэхүү систем нь зогсоолд байрлуулах болон маневр хийх гүйцэтгэлийг илүү хялбарчилж өгдөг. Энэ системд дээрээс харах, эргэн тойрныг 3D-ээр харах зэрэг гадна орчны хяналтыг өгөхөөс гадна шугман чиглүүлэгч бүхий зогсоолд байрлуулахад туслах систем болон ухрахын туслах систем багтана.

Урд самбарын хэсэгт байрлах температур тааруулагчтай аяганы суурьнууд нь дотор нь байрлуулсан савтай шингэнийг баруун болон зүүн талд байрлах товчлуурын тусламжтайгаар халуунаар эсвэл хүйтнээр нь тус тусад нь хадгалах боломжийг олгодог. Аяганы суурьны хүрээнд байрлах зурвасан гэрэл нь аль горимыг идэвхжүүлснийг харуулдаг (хүйтэн – цэнхэр, халуун – улаан).
Бэлэн байгаа загварууд
X7 M50i
High option
Жил: 2019-одоог хүртэл
Хөдөлгүүр: 4.4L V8 twin-turbo
Хүчин чадал: 530 морины хүч
0-100 км/цаг: 4.7 сек
42,840,000₮
10% урьдчилгаа төлбөр