Тэртээ 13 жилийн өмнө авто ертөнцөд өмнө нь хэний ч санаагүй нэгэн содон хэлбэр загварын шийдэлтэй машин танилцуулагдаж олныг гайхшруулсан нь BMW X6 байв.
Энэ загварын гол шийдэл нь SUV ангиллын автомашины амьдралд ойр, практикал байдлыг Coupe ангиллын автомашины загварлаг их биеийн бүтэцтэй хослуулах санаан дээр тулгуурласнаар их хотын дэгжин X6 загвар автын салбарт цоо шинэ сегментийг үүсгэжээ.
THE BEAST
АРААТАН
THE BEAST буюу АРААТАН хэмээн нэрлэгдэх 3 дахь үеийн X6 нь хөгжлийнхөө явцад загвар дизайны хувьд илүү спортлог, илүү догшин төрхтэй болсноор сегментийнхээ манлайлагч гэдгээ улам илүү баталсаар… Шинэ X6-н kidney grille буюу нүүрний сетка нь гэрэлтдэг болсон нь түүний содон төрхийг бүр ч илүү тодотгоно.
Дээд зэргийн материалын сонголт, ахисан түвшиний удирдлага, тансаг тоноглолууд нь BMW X6-н интерьерийн онцлог юм. Хянах самбар болон, удирдлагын хэсэгт илүү сонгодог хэв маяг шингээсэн ба Вернаска арьсан бүрээс нь тус машины интерьерийн материалын сонголт ямар тансаг болохыг илэрхийлж байна. BMW X6 нь маш уян хатан бөгөөд ар тал нь 40/20/40 хуваагдан эвхэгддэг функцтэй. Энэ нь ачаа тээшний багтаамжийг 580-аас 1530 литр хүртэл нэмэгдүүлэх боломжтой гэсэн үг юм.