BMW дизайн өдрөөс өдөрт экосистемийн тогтвортой байдлыг дэмжих шилжилтийг хийсээр байна. Sustainability BMW Group Design –н захирал Daniela Bohlinger, Aquafil –н захирал Guilio Bonazzi –тай “ЛЮБЛЯНА” дахь загасны хуучин тор, бусад нейлон материалыг дахин боловсруулан утас гаргадаг ECONYL үйлдвэрт хийсэн ярилцлагын хэсгээс хүргэж байна.
Giulio Bonazzi
Хурлын өрөөний урт ширээн дээр татсан дахин боловсруулсан нейлон утсыг хараад үйлдвэрээс гарсан шинэ утас гэж та бодох байх. Гэхдээ тэр утаснууд нь олон шатлал дамжин боловсруулагдаж бусад нейлон материал бүхий хаягдлуудыг цуглуулан боловсруулсан бүтээгдэхүүн. ECONYL –д үйлдвэрлэгдсэн энэхүү утаснууд нь петролеум-суурьтай нейлон материалын шууд үйлдвэрээс гарсан утаснуудаас огт ялгаагүй. “ Дахин боловсруулах үйлдвэр бол тэнцвэрт байдлын төгс илэрхийлэл” гэж Guilo Bonazzi хэлжээ.Daniela Bohlinger
BMW ECONYL –с BMW i3, BMW iX болон бусад загварууддаа зориулан дахин боловсруулагдсан нейлон нэхмэлийн утас авч автомашины шалавч хийхэд ашигладаг. BMW Group Design –ий тогтвортой байдлыг хариуцсан захирал Daniela Bohlinger хэлэхдээ энэ бол хүрээлэн буй орчны холбоо хамаарлыг дэмжих үр дүн өндөр аргуудын нэг гэж онцолж байсан.Дахин боловсруулагдсан бүтээгдэхүүнийг бид үйлдвэрлэлдээ нэвтрүүлж үндсэн материал болгохыг зорьсон ба хуучирсан загасны тор, бусад хаягдал нейлон бүтээгдэхүүн нь бидний үйлдвэрлэлд чухал түүхий эдүүдийн нэг болж байна. Үүнээс гадна энэхүү материалууд нь төрөл бүрийн өнгө, физик чанарт хувирах боломжтойн сацуу харьцуулашгүй өндөр чанар, удаан эдэлгээтэй байдгийг тогтоосон.