fbpx

FRANKFURT BLOOMBERG: 2021 оны тансаг зэрэглэлийн автомашины борлуулалтыг BMW тэргүүлжээ

Сүүлийн үед хагас дамжуулагч чипний хомсдол Ковид цар тахлаас дутуугүйгээр дэлхийн томоохон үйлдвэрлэгч корпорациудад хамгийн том аюул болоод байгаа билээ. Харин BMW групп энэхүү дутагдал, хомсдлыг сайтар тооцоолон, чипний ашиглалтыг зөв зохицуулж чадсанаар дэлхийн тансаг зэрэглэлийн автомашины борлуулалтын хандлагыг өөрчилж 2015 оноос хойш анх удаа өрсөлдөгчдөө гүйцэж түрүүлэн, салбартаа тэргүүллээ.

BMW групп 2021 оны эхний есөн сарын хугацаанд зах зээлд 1.7 сая ширхэг автомашин  нийлүүлж, хамгийн олон автомашин борлуулсан брэнд болсон байна.

Хагас дамжуулагчийн угсралт болон үйлдвэрлэлийн гол төв болох Малайз дахь үйлдвэрүүд зогссоны улмаас автомашин үйлдвэрлэгч бүхий л томоохон тоглогчдод нөлөөлж дэлхий даяар автомашины үйлдвэрлэлт багассан юм. Энэ оны нэгдүгээр сард BMW групп тухайн жилд шаардлагатай хэмжээний чипнийхээ захиалгыг цаг алдалгүй, хангалттай хэмжээгээр авч чадсан нь маш алсын хараатай үйлдэл байлаа хэмээн мэргэжилтнүүд дүгнэжээ.

Жилийн сүүлийн улирлын байдлаас дүгнэхэд бусад тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгчид өрсөлдөгчөө гүйцэж түрүүлэх магадлал маш бага харагдаж байна. Тухайлбал Mercedes компани 10-р сарын эхээр “хагас дамжуулагчийн хомсдол ирэх саруудад компанийн үйлдвэрлэлд нөлөөлөх магадлалтай” хэмээсэн нь борлуулалтын хэмжээндээ төдийлөн хүлээлтгүй байгаа гэж дүгнэж болохоор ажээ. Харин, BMW нөхцөл байдал хүнд хэвээр байгаа гэж мэдэгдсэн ч тэд  жилийн борлуулалтын төлөвлөгөөгөө биелүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

BMW группын борлуулалтын өсөлт нь манай улсад ч мөн адил ажиглагдаж байгаа бөгөөд хэрэглэгчид BMW брэндийн автомашиныг сонирхох нь эрс өсч, үзэсгэлэнгийн танхимд бэлэн ирсэн загваруудаас худалдан авалт хийхээс гадна зөвхөн өөртөө зориулан цор ганц загварыг захиалан унах нь нэмэгдсээр байна.