fbpx

Илүү амьд, Илүү ногоон

BMW 9-р сард үүсгэсэн виртуал ертөнц JOYTOPIA-д болсон гайхалтай үйл явдлын нэг бол яахын аргагүй Английн алдарт Coldplay хамтлагийн тоглолтыг онлайн орчинд зохион байгуулсан нь байлаа. BMW групп болон Coldplay нарын хамтрал виртуал тоглолтоор дуусаагүй болох нь хамтлагийн 2022 оны зуны аялан тоглолт “Music Of The Spheres”-н бүх цахилгааныг  BMW өөрсдийн дахин цэнэглэх боломжтой i3 машины баттерэйгээр хангаж байгаа ба хамтлагийн ахлагч Chris Martin энэ тухайгаа BMW-тэй хамтран анхны зөөврийн мөн цэнэглэх боломжтой машины баттерэй ашигласнаар цахилгааны хувьд байгальд ээлтэй, хаягдалгүй тоглолт хийх боломж бүрдлээ гэсэн байна.

Coldplay хамтлагийн хувьд BMW брэндтэй 2014 оноос хамтарч байгаа ба 2021 оны 6-р сард нээлтээ хийсэн BMW iX бүрэн цахилгаан машины нээлтэд зориулж гаргасан Higher Power дуу болон JOYTOPIA үйл явдлуудаас Coldplay болон BMW нар хамтарсан үед ямар амжилт гаргадгийг харах боломжтой юм. Уг тоглолт нь хөгжмийн түүхэнд хамгийн анхны ногоон тоглолт болж буй бөгөөд бусад хамтлаг болон соёлын арга хэмжээнд шинэ байгальд ээлтэй трендийг үүсгэх нь тодорхой байна.

BMW iX “Higher Power” сонсох:

Music Of The Spheres тоглолтын тасалбарыг: Coldplay.com