fbpx

BMW ТАЙЛБАРЛАВ: Iconic Kidney Grille

BMW-г хэн ч хос радиаторын сараалжгүйгээр төсөөлөхийн аргагүй. 1933 оноос хойших бүх BMW автомашинуудын урд тал хос радиаторын сараалж буюу бидний хэлж заншсанаар “Kidney Grille”-тэй байдаг. Хэдийгээр сараалжны загварууд цаг хугацааны явцад шинэчлэгдэн өөрчлөгдөж, илүү ухаалаг болсон ч брэндийн онцлог шинж чанар, дахин давтагдашгүй байдал хадгалагдсаар байна. BMW-н энэ өвөрмөц онцлог үеийн үед хэрхэн өөрчлөгдсөнийг хамтдаа харцгаая.

BMW 303 (1933)

1933 он бол BMW-н хамгийн чухал үеүүдийн нэг юм. BMW 303 дунд оврын седан нь BMW-н анхны зургаан цилиндрт хөдөлгүүртэй загвар төдийгүй анхны хос сараалжтай BMW загвар байв. Дэлхийн 2-р дайн хүртэл хос радиаторын сараалж нь улам нарийсаж, үүний үр дүнд BMW шинэ загвар бүрд илүү гоёмсог болсон – жишээлбэл, домогт BMW 327 / BM.

BMW 503 (1956)

1956 оны барокко загварын сахиусан тэнгэр болох BMW 501/502 загвараа BMW 503 спорт coupé загвараар хөгжүүлсэн ба радиаторын сараалж нь хөдөлгүүрийг хөргөх цорын ганц бүрэлдэхүүн хэсэг байхаа больсон нь BMW сараалжийг нүүр царайгаа болгох эхлэл болжээ.

BMW 507 (1956)

BMW 503-тай зэрэгцэн шахуу худалдаанд гарсан боловч дэвшилтэт дизайнаараа 503 загвараасаа илт давуу байсан BMW 507 Roadster нь хэвтээ сараалжтай анхны BMW болсон юм. Машины зохион бүтээгч Гүн Альбрехт фон Герц 1990-ээд оны загварууд гарах хүртэл BMW-ийн дизайнеруудад тийм байгаагүй радиаторын дизайнд бүтээлч эрх чөлөө олгосон байдаг.

BMW 1500 (1961)

“Шинэ ангиллын” дунд оврын BMW 1500 нь техникийн, арилжааны төдийгүй дизайны ч хувьд бүх талаараа BMW-д эргэлтийн цэгийг зарлаж байв. BMW 1500 нь (болон дараагийн загварууд 1600, 1800, 2000) BMW 503-ийн босоо сараалжтай төстэй байсан ч анх удаагаа сараалжууд “нэгджээ”.

BMW M1 (1978)

Домогт спорт машин болох 1978 оны BMW M1 нь спорт машины дизайны хувьд шинэчлэл байсан ба сараалжны хувьд ч өөрчлөлтийг авчрав. M1 дээрх BMW сараалжны загвар нь BMW Z1 (1988), BMW 8 цуврал (1989) зэрэг дараагийн спорт загваруудад давтагдсан байдаг.

BMW 3-р сери (1990)

1990 онд автомашины салбарт, тэр дундаа BMW-д дизайны хувьслын шинэ үсрэлт гарч, BMW 3 цувралын гурав дахь үе гарч ирсэн нь бид бүхний сайн мэдэх одоогийн BMW сараалжийн эхлэл болсон.

BMW 3-р сери (2011)

Гурван үеийн дараа гарсан BMW 3-р сери харьцангуй өргөн сараалжны бүтэцтэйгээр их гэрэлд холбогдсон байдлаар гарсан ба 2015 оны BMW 7, одоогийн BMW 5 цуврал болон 2017 оны BMW 6 загварууд төстэй загвараар хийгдсэн байдаг.

BMW i3 (2013)

Цэнхэр өнгөөр тодруулсан цахилгаан BMW-н сараалж нь бүх цахилгаан BMW загваруудын сараалжийн үндэс суурь болсон юм.

BMW Z4 (2018)

BMW Z4 автомашины спортлог байдлыг шинэ сараалж улам нэмэгдүүлж өгчээ. Сараалжууд нь агаарын эсэргүүцлийг багасгахын тулд шаардлагатай үед нээгдэж, хаадаг идэвхтэй агаарын хаалт бүхий хоёрдогч агаар сэлгэлтийн механизм болж ажилладаг байна.

BMW 3-р сери (2018)

Орчин үеийн BMW 3-р серийн сараалж нь “очир алмаз” буюу жижиг шаантаг хэлбэртэй элементүүдийг оруулснаараа онцлог юм.

BMW X7 (2019)

BMW 3-р серитэй төстэй сараалжтай ч илүү томоор хийгдсэн байдаг.

BMW 4-р сери

BMW AG-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн Питер Нота: “BMW 4 Series coupé шинэ загвар нь BMW брэндийн дотоод мөн чанарыг агуулсан. Энэ бол BMW-ийн түүх бөгөөд ирээдүй юм”.

BMW Vision iNEXT, M NEXT

Энэ оноос буюу 2021 оноос үйлдвэрлэгдэж эхлэх бүрэн цахилгаан BMW Vision iNEXT загвартын сараалж нь мөн л цахилгаан BMW i3-ийн хэлбэрийг авч, сайжруулж хөгжүүлсэн бөгөөд камер, мэдрэгч нь сараалжин дотор ажилладгаараа онцлог болж байна.