fbpx

Италийн Милан хотын Ла Скала театрт тоглогдсон Макбетийн жүжигт “BMW 5” оролцжээ

1847 онд бичигдсэн Макбетийн жүжигт орчин цагийн “BMW 5” автомашиныг оролцуулснаар Ла Скала театр олны гайхшралыг төрүүлэв. Хэдийгээр тун хачирхалтай сонсогдож буй ч тэд жүжгийн орчин цагт хөрвүүлсэн энэхүү шинэлэг хувилбарыг тайзны тусгай засалтай хоршуулж үзэгчдийнхээ хүлээлтийг давж чадсан юм. Жүжгийн тайзан дээр өндөрт байрлах тавцан, утаан хөшиг, ой мод зэрэг онцгой чимэглэлүүд байсан бол тас хар өнгийн “BMW 5” маргахын аргагүй содон харагдаж байлаа.

Макбетийн гол дүр болох Банко “BMW 5” автомашиныг жолоодон Шотландын ой дундуур аянга дүүрэн харанхуйд явж буйгаар жүжиг эхэлдэг ба ингэхдээ Кристофар Нөуланы домогт “Inception” кинонд гардагтай төстэй байдлаар харуулжээ.

Мөн манай цаг үеийн хамгийн шилдэгт тооцогддог дуучид жүжигт дуулсан байна. Гол дуучин нь дэлхийн хамгийн эрэлттэй хоолойн эзэн, алдарт Анна Нэтребко байв. Түүнчлэн, шилдэг баритонуудын нэг Лука Салси Макбетийн дүрд тоглосон бөгөөд Макдафын дүрд өмнө нь 8 удаа Вердигийн жүжигт тоглож байсан Профессор Франческо Мели тоглосон байна. Харин Банкогийн дүрд Илдар Абдразаков тоглож, бусад дүрүүдэд Айон Ривас болон Чиара Исоттон нар тогложээ. Энэхүү жүжиг нь саяхан буюу 2021 оны 12-р сарын 7-нд тоглогдсон ба энэ нь тус жүжгийг Ла Скала театрын тайзнаа тоглож эхэлсний 70 жилийн ойн өдөр байв.