fbpx

BMW iX M60

“M“ загварын өндөр гүйцэтгэл болон BMW Группын дэвшилтэд технологи болох автоматжуулагдсан жолоодлого, ажиллагаа, холболт болон дижитал үйлчилгээг BMW iX M60-д нэгтгэж чадсан юм. Өндөр зэрэглэлийн жолоодлого, тав тухыг өрсөлдөөнт орчинд авчирж байгаагаараа онцлогтой.

BMW-ийн анхны 100 хувь цахилгаан хөдөлгүүртэй “М” загварын машин. BMW Группын шинээр гаргаж буй технологийн хувьд тэргүүлэх загварын 3 дахь хувилбар. BMW iX M60-ийн үзүүлэлт гэвэл: (24.7 – 21.7 kWh/100km, CO2 ялгаралт: 0g/km). 455kW буюу 619 морины хүчтэй, 1,015 ньютом метер эргүүлэх хүчтэй (Sport горимд 1,100 ньютон метер эргүүлэх хүчтэй). Цахилгаан мотор нь бүрэн цэнэгээр 566 км явна.


BMW iX M60 нь 0-100 км 3.8 секундэд хүрдэг бөгөөд дээд хурд болох 250км/цагт хүчээ алдалгүй хүрдэг байна. Маш хүчтэй бөгөөд оновчтой бүх дугуйн хөтлөгч, өндөр мэдрэмжтэй идэвхжүүлэгч дээр суурилсан дугуйн гулсалтын хязгаарлагч, “М” загварт зориулагдсан автоматаар тааруулдаг агаарын хос тэнхлэг зэрэг нь домогт “М” загварын шинж тэмдэг болох асар хүч, оновчтой жолоодлогыг ийнхүү илэрхийлж байгаа билээ.

Загварын хувьд BMW iX M60 нь байж болох хамгийн өндөр зэрэглэлийн тав тухыг спорт машины жолоодлоготой нэгтгэхийг зорьсон. Ингэхийн тулд CFRP буюу карбон файберээр бэхжүүлсэн хуванцрыг (Carbon Fiber Reinforced Plastic) машины дээвэр, хажуу тал болон арын хэсгүүдэд ашиглаж илүү бат бөх болгоод зогсохгүй бас хөнгөн болгож өгч байгаа юм. Машины жинг багасгахын тулд CFRP ашиглах нь BMW M GmbH-ийн олон жил баримталж буй уламжлалт соёл болно. Анх 2003 онд BMW M3 CSL загвар дээр амжилттай туршсан түүхтэй. Үүнээс хойш том хэмжээний автомашины үйлдвэрлэлд CFRP ашиглах болсон байдаг. Мөн салоноо бүрэн шинэчилж өмнө байгаагүй том орон зайг үүсгэн өндөр зэрэглэл, тансаг мэдрэмжийг өгнө.

Баттерейг машины доор хэсэгт байрлуулж хүндийн төвийг доошлуулан машины жолоодлогыг сайжруулж тэнхлэгийн ачааллын зөв хуваарилалт үүсгэж байгаа. Тиймээс BMW iX M60 нь зөвхөн хурдаараа биш бас ямар ч нөхцөлд тохирох оновчтой сайн жолоодлогоороо онцлог.


Сүүлийн үеийн iDrive дэлгэц болон удирдлагын систем нь жолооч машин хоёрын хоорондын харилцааг дараагийн шат руу аваачиж хүнтэй ярьж байгаа мэт санагдуулах болно. BMW-ийн шинэ үйлдлийн “8” систем дээр суурилж, BMW-ийн Curved Display болон дуут холбоон дээр анхаарлаа хандуулж хөгжүүлсэн нь илт харагдана. Програм хангамжийн шинэчлэлтүүд ялангуяа машины шинэчлэлтүүдийг цахимаар хийх боломжтой болсон. Машины BMW газрын зургийн систем болон Augmented Reality бичлэгийн тусламжтайгаар очих газраа оновчтой, хурдан бас түгжрэлээс ангид очих болно. Түүнчлэн 5G сүлжээ ашиглан дата явуулах, авах бас машиндаа утасны дугаар авж болохоороо анхдагч болж байна.

BMW iX M60 нь BMW “M” загварын 50 жилийн ойд зориулагдсан бөгөөд цахилгаан хөдөлгүүртэй болж шинэчлэгдсэнээр цахилгаан автомашины зах зээл дэх хүчтэй тоглогч болох нь тодорхой болж байна.

Уг загвар нь 2022 оны 6-р сард олон улсын худалдаанд гарахаар төлөвлөгдөж байна.