fbpx

BMW ТАЙЛБАРЛАВ: Sheer Driving Pleasure


“Freude am Fahren” – уриа бүтсэн түүх

Уриа үгний гол цөм болох Freude гэдэг үг нь баяр баясгалантай, хөгжилтэй гэсэн утгатай бөгөөд хамгийн анх 1936 онд BMW компани сурталчилгаандаа ашиглаж эхэлсэн. Тухайн үед “Машин жолоодох нь таатай байх ёстой” хэмээх уриатай байв. Үүнээс хойш BMW брэнд тус үгээр дамжуулан жолоо барих үеийн сэтгэл хөдлөл, догдлол, баяр баясгаланг ялгамж чанартаа гүн шингээхийн зэрэгцээ уриагаа албан ёсоор хөгжүүлсээр өнөөг хүржээ.

“The ‘Sheer Driving Pleasure’ slogan delivers positive emotions and does exactly what a claim should.”

Joachim Blickhäuser
Head of Corporate and Brand Identity at the BMW Group

Ингээд 1965 онд уриагаа дахин өөрчилж “Freude am Fahren” болгосон ба энгийн боловч хүчирхэг агуулга бүхий энэхүү уриа үг BMW компанийг одоо ч төлөөлсөөр байна. Дэлхийн өнцөг булан бүрд байрлах BMW компанийн салбаруудад тухайн улсын хэлний өвөрмөц шинж чанараас шалтгаалан “BMW автомашин эзэндээ мартагдашгүй дурсамж бүтээж өгдөг”, “Жолоодлогын сэтгэл ханамжийн төлөө” гэх мэт олон янзаар орчуулагддаг. Гэхдээ BMW автомашины чухал мессеж болох “төгс жолоодлого”, “дээд зэргийн сэтгэл ханамж” хэмээх үгс бүх нийтийн санаанд шууд хүрч чаддаг билээ.

Хүчирхэг мотор, тансаг арьсан салон, ер бусын сэтгэл татам хурд хүчний чимээ гээд BMW автомашиныг тодорхойлох бүхэн жолооч таны урмыг хэзээ ч хугалахгүй бөгөөд төсөөллөөс давсан мэдрэмжийг өгөх болно.