Jeff Koons and the BMW 8 Series Gran Coupe Хувь хүн болон уран бүтээлч хүний зүгээс харахад хүмүүн бид бүгд бусдын бодол болон харах өнцгийг чухалчилсаар ирсэн.
Намайг Жеф Күүнс гэдэг. Энэ бол миний Нью Ёорк дахь урлан. Бага байхдаа би үргэлж урландаа ганцаараа байдаг байлаа. Гэвч бусадтай хамтран ажиллаж эхэлснээсээ хойш ганцаараа ажилаж чадахаа больсон. Түүний ачаар тэдэнд маш ихээр итгэдэг болж эхэлсэн. Миний бүтээл туурвих санаанууд бүгд толгой дотор минь ургадаг бол миний хамтрагч нар уг санаануудыг бодит бүтээл болоход тусалдаг.
“Хүмүүс намайг төгс төгөлдөр байдлыг эрхэмлэдэг гэлцдэг боловч би төгс зүйл байдаг гэдэгт итгэдэггүй. Ямар нэгэн зүйл чамайг хөдөлгөдөг байх нь хамгийн чухал бөгөөд хамгийн гол ухагдахуун билээ. Үүнийг би удирдах урлаг гэдэг.”
Жеф Күүнс
Хэрхэн уран бүтээлийн үйл явцыг илүү сайжруулах вэ? Хэрхэн бид илүү гайхалтай үр дүнг гаргаж авах боломжтой вэ? гэдгийг бид багаараа шийддэг. Ягаан балетчинг бүтээх санаа орж ирэхэд миний хувьд түүнийг эрээн, торон хувцастай, далайгаас гарч ирж буй Афродитте мэтээр бүтээхийг хүссэн. Чулуугаар яг хүссэн зүйлийг минь хийж чадах бүтээлчийг хайсан хэдий ч олж чадаагүй. Тиймээс эцэст нь Пэннсилванд зөвхөн түүнд зориулсан төв нээчихсэн. Уг төвд хийдэг цор ганц зүйл бол энэ аварга балетчидийг бүтээх юм. Би хувьдаа нарийвчилсан хэсгүүдэд маш их ач холбогдол өгдөг. Учир нь түүнээр дамжуулан хүлээн авагчидтай харилцаж, тэднийг анхаардаг, сэтгэл санаагаар унагахыг хүсэхгүй байгаагаа мэдрүүлэхийг хүсдэг.
Гэрэл зураг: CNN/BMW; Нийтлэлч: Geoff Poulton
KEEP ON PUSHING
Бид хийж, бүтээж байгаа зүйлсдээ бүхий л сэтгэл зүрхээ зориулдаг гэдгээ харуулахыг хүссэн. Хэн нэгэн миний бүтээлрүү харах үед аливааг дурсаж, мэдэрч, өөрийн чадварын хязгаарыг мэдрэх нь бид бүгдийн гол зорилго билээ.