“Бавариа моторс” ХХК нь 2018 оноос эхлэн Герман улсын Бавариа мужаас гаралтай Bayerische Motoren Werke (BMW) брэндийн Монгол дахь цорын ганц албан ёсны дилер болсон. Одоогийн байдлаар Германы BMW брэндийн автомашин, түүний сэлбэг болон BMW, Mini Cooper автомашины баталгаат засвар үйлчилгээг үзүүлж байна.
BMW групп нь Мюнхенд төвтэй, дэлхий даяар автомашин болон мотоциклийн үйлдвэрлэл эрхэлдэг компани билээ. 1916 онд онгоцны хөдөлгүүрээс эхэлсэн тус үйлдвэрлэл нь өргөжин тэлсээр орчин үеийн шилдэг хүлгүүд болох BMW, Mini Cooper, Rolls Royce брэндийн автомашинуудыг үйлдвэрлэж байна. BMW брэндийг авч үзвэл Motorrad буюу мотоцикл, спорт тоноглол бүхий Motorsport, цахилгаан автомашин бүхий i загваруудыг ч мөн үйлвэрлэдгээрээ алдартай. BMW нь хурд хүч, техникийн дэвшил, тансаг хэрэглээгээрээ дэлхийн брэндийн нэг болж чаджээ.
Монгол улс нь BMW группийн Африк, Зүүн Европын бүс нутагт харьяалагдан ажилладаг бөгөөд тус бүсэд дэлхийн 31 орон дилерийн эрхтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Бүс нутгуудыг зах зээлийн хэмжээгээр нь харьцуулан 4 бүлэгт хуваадаг ба Group 4 – т Монгол улс доорх 11 улсын хамт харьяалагддаг байна.
- Киргиз
- Узбекистан
- Армен
- Гүрж
- Монтенегро
- Францийн Гвиана
- Албани
- Бермуд
- Туркменистан
- Монгол
- Сан Мартин
- Ливи
BWM корпорац нь доорх 6 ангиллын нийлбэр дүнгээр бүсүүдийнхээ шилдэг дилерүүдийг тодруулан “President Awards” шагналыг гардуулдаг. Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж буй BMW брэндийн албан ёсны дилер “Бавариа Моторс” ХХК нь хамгийн өндөр оноогоор Африк, Зүүн Европын бүсээ тэргүүлж “President Awards 2020” шагналын эзэн боллоо.
- Шинэ автомашины борлуулалт
- Шинэ автомашины тоноглол
- GKL сегментийн борлуулалт
- Маркетингийн идэвхжүүлэлт
- Сэлбэгийн борлуулалт (BMW&MINI)
- Хэрэглэгчийн сэтгэл ханамж