fbpx

BMW ТАЙЛБАРЛАВ: Нэрийн утга учир

“BMW” гэх энэхүү 3 үсэг нь ямар утга санааг агуулдаг болохыг та өмнө нь сонирхож байсан уу? BMW брэндийн нэрний үүсэл, утга учир, баялаг түүхийн талаар та доорх нийтлэлээс олж мэдээрэй.

BMW нь Герман улсын Бавари мужийн брэнд бөгөөд нэрийн 3 үсгийн товчлол нь Герман хэлнээ “Bayerische Motoren Werke” буюу “Bavarian Motor Works” гэж Англи хэл дээр орчуулагддаг. Өөрөөр хэлбэл Бавари мужийн мотор ажилладаг гэсэн утга агуулгатай билээ.  

Дэлхийн тансаг зэрэглэлийн автомашины салбарын томоохон төлөөлөгч болох өнөөгийн BMW брэндийн гарал үүсэл нь 1913 онд онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэж байсан Rapp-Motorenwerke GmbH хэмээх жижиг компаниас үүдэлтэй. Рапп компани нь Дэлхийн нэгдүгээр дайны үед Германы агаарын хүчний нийлүүлэгч байжээ.


RAPP MOTORENWERKE BMW БОЛЛОО.

Тухайн үед Rapp Motorenwerke-ийн төв байр болон “Gustav Otto Flugmaschinenfabrik” нэртэй үйлдвэр Бавари мужийн нийслэл болох Мюнхен хотод байрладаг байв. 1916 онд Густав Оттогийн үйлдвэр дампууран “Bayerische Flugzeugwerke AG (BFW)” нэртэй болж өөрчлөгдөхөд 1917 онд Рапп ч бас нэрээ өөрчлөн “Bayerische Motoren Werke GmbH” болгожээ. BMW-ийн гарал үүсэл болсон Рапп компанийн анхны логоны ерөнхий өнгө төрх өнөөг хүртэл BMW брэндийн лого дээр хадгалагдан үлдсэн байдаг.


“BMW” НЭР ТҮР ХУГАЦААНД БАЙХГҮЙ БОЛСОН НЬ

1918 оны 8-р сард BMW нь хувьцаат компани болсон юм. Дэлхийн нэгдүгээр дайн дууссан нь онгоцны хөдөлгүүрийн үйлдвэрлэлийг зогсонги байдалд оруулснаас гадна Версалийн гэрээний дагуу Герман улсыг нисэх онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэхийг хориглосноор  BMW нь онгоцны хөдөлгүүрийн үйлдвэрлэлээ бүрэн зогсоож, оронд нь галт тэрэгний тоормос болон бусад хөдөлгүүрүүдийн үйлдвэрлэлд анхаарлаа хандуулж эхэллээ. Шинэ бизнес нь маш амжилттай болж, Берлинд төвтэй тоормосны компани болох “Knorr-Bremse AG” 1920 онд BMW-ийн дийлэнх хувийг худалдан авч, 2 компани нэгдэн Мюнхенд байрлах болжээ.  Бие даасан компанийн хувьд BMW хэсэг хугацаанд салбараасаа алга болсон ч удалгүй ийнхүү эргээд ирсэн байна.

BMW-ийн үндэс суурь, ДУБЛЬ ХОЁР!

1922 онд Knorr-Bremse AG компанийн гол хувьцаа эзэмшигч нь Камилло Кастиглони байв. Тэрээр нисэх онгоцны үйлдвэрлэлд ихээхэн хөрөнгө оруулалт хийсэн томоохон бизнес эрхлэгч байсан бөгөөд BMW-ийн нэрийн эрх, хөдөлгүүрийн технологи, ажилчид, үйлдвэр, компанийн лого зэргийг бүгдийг Knorr-Bremse AG -аас худалдан авч,  BFW буюу Bayerische Flugzeugwerke AG компанид  нэгтгэжээ.

Мөн тэр жилдээ Lerchenauer Strasse дахь BFW -ийн үйлдвэрт нүүж, компанийн BFW нэрийг Bayerische Motoren Werke AG болгон өөрчилснөөр BMW-ийн нэрийг бизнесийн бүртгэлд хоёр дахь удаагаа оруулсан явдал болсон юм.

Ийнхүү BMW нь BFW-ийн хууль ёсны залгамжлагч болж, BMW группын төв оффис болон анхны үйлдвэрийн байр нь одоог хүртэл Мюнхений Милберстхофен дүүрэг дэх хуучин BFW-ийн эзэмшил хэсэгт байрлаж байна. Нэмж дурдахад, BMW-ийн  албан ёсны төрсөн өдрийг 1916 оны 3-р сарын 7 гэж тооцдог бөгөөд энэ нь угтаа  BFW байгуулагдсан өдөр юм.