fbpx

BMW ТАЙЛБАРЛАВ: BMW Showroom

Бавариа Моторс ХХК 2016 онд үүсгэн байгуулагдсан. Германы BMW компанийн автомашин, түүний сэлбэг болон BMW брендийн “Lifestyle” бүтээгдэхүүнийг борлуулах албан ёсны эрхтэй компани юм. Та бүхний харж байгаа энэхүү шоурүүм/үзэсгэлэнгийн танхим/ 2019 оны 6 сарын 21-нд нээгдсэн. Монголд албан ёсоор нээлтээ хийснээс хойш гурав дах жил болох гэж байна.

BМW брэндийн үзэсгэлэнгийн танхим, засвар үйлчилгээний төвийг барихын тулд Монгол улстай хамгийн ойр байрлах албан ёсны BMW үзэсгэлэнгийн танхимд очин судалгаа хийсэн байдаг. Үзэсгэлэнгийн танхимаа барихдаа BMW компанийн бусад улс орон дахь төвүүдтэй нэг ижил стандарт бүхий бүтэц, зохион байгуулалттай барьсан билээ. Та дэлхийн аль ч орны BMW компанийн үзэсгэлэнгийн танхимаар зочлоход нэг ижил мэдрэмж өнгө төрхийг харах болно. Архитектур төлөвлөлтийн тухайд дотоод орчинд байгалийн гэрэл чөлөөтэй нэвтэрч байхаар тооцоолж, том цонх, өргөн шилэн хаалгатай байхаар шийдэгдсэн байдаг.

Зөвхөн интерьерийн хувьд гэхэд л гэрэлтүүлэг, плита, шилний сонголтоос эхлээд ашиглагдсан бүх материалыг BMW-н гэрээтэй албан ёсны нийлүүлэгчдээс захиалан  авч тохижуулсан билээ. Мөн үзэсгэлэнгийн танхимд тусгай үнэртүүлэгч ашигладаг бөгөөд тэрхүү үнэр нь BMW-н дэлхийн аль ч төвд зочлоход үнэртдэг, тансаг мэдрэмжийг төрүүлэх таатай үнэр байдаг.

Үзэсгэлэнгийн танхим нь засвар үйлчилгээ, тусгай захиалгын өрөө, хүүхдийн тоглоомын хэсэг гэх мэт бүгдийг нэг дор шийдсэнээрээ харилцагчид тав тухтай үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд ихэнх үйлчлүүлэгчид маань гэр бүлээрээ ирж сонголтоо хийдэг.

Автомашин гэдэг нэг талаараа гэр бүлийн “гишүүн”-ээс ялгаагүй чухал учраас BMW-г сонгосон харилцагчдадаа автомашиныг нь хүлээлгэн өгөхдөө бид жижиг хэмжээний баяр зохион байгуулж, гардуулж өгдөг заншилтай. Тийм ч учраас болж өгвөл гэр бүлээрээ ирээрэй гэж урьдаг.

Үзэсгэлэнгийн танхим шинэ автомашин худалдаалах хэсэгтээ нийт 7 автомашины багтаамжтай ба BMW-н үйлдвэрээс Монголд ирэх хүртэлх автомашин бүрийн тээвэрлэлтийн явц дахь аюулгүй байдлыг нь бүрэн хариуцаж , туршилтын жолоодлогод автомашин гаргах бүрд нарийн журмыг мөрдөж ажилладаг. Харилцагч худалдаж авахгүй байсан ч BMW автомашиныг жолоодож үзэн, тансаг зэрэглэлийн автомашин жолоодох таатай мэдрэмжийг  авч, үнэ цэнийг нь мэдрэх боломжийг нээлттэй олгодог. Зүгээр нэг хараад өнгөрөх, өөрөө удирдаж, жолоодож үзэх хоёр өөр шүү дээ. Хүмүүс ихэвчлэн туршилтын жолоодлого хийж үзсэний дараа л BMW брэндийн жинхэнэ үнэ цэнэ, онцлог ялгааг нь ойлгож хүлээн зөвшөөрдөг.

Бавариа моторсын хамт олон уншигч таныг үзэсгэлэнгийн танхимаар зочлохыг урьж байна.