fbpx

BMW X5 20 Jahre Limited Edition

BMW X5 цуврал нь анх 1999 онд гарч байсан билээ. Үүнээс хойш 10 жил өнгөрсний дараа 10 Jahre limited edition буюу 10 жилийн ойд зориулсан цөөн тооны тусгай загваруудыг үйлдвэрлэн борлуулсан. Тэгвэл саяхан Швейцар улсад BMW X5 20 жилийн ойд зориулан дахин нэг удаа хязгаарлагдмал хувилбарыг хийж зах зээлд нийлүүлсэн байна.4 дахь үеийн Х5 нь өмнөх цувралуудаасаа илүү шийдэмгий, сүнслэг дүр төрхтэй ба онцгой гэх нэрийдлийг олон нийтээс хүртээд байгаа. Х5 М50d загвартай хүч чадлаараа харьцуулагдаад байгаа ба гурвалсан турбо, цуваа 6-н B57 дизель хөдөлгүүртэй араатан. Энэхүү хувилбар нь Х5 загварууд дундаасаа хамгийн өндөр өртгөөр бүтсэн гэлцдэг. Мэдээж хязгаарлагдмал хувилбар тул түүний дотоод болон гадаад төрх нэн ховор. Жишээлбэл гадна талын сүүдэр үүсгэгч динамик шулуун, хос бөөрөн гриллэ, хажуу цонхны доод хэсгийн сүүдэр гэх мэт. Үүнээс гадна M Performance-с гаргадаг карбон фибер урд болон хойд буфер. Sapphire Black Metallic хар өнгө болон 21” инчийн Ү мөртэй М обуд гэх мэт тоноглогджээ.